COVID-19: Apple нийлүүлэлтээ хязгаарлана
2020-02-18

Америкийн Apple  корпораци Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэний улмаас iPhone  утасны дэлхийн нийлүүлэлтийг хязгаарлахаар болжээ. Өвчин эрчимтэй тархсан нь тус компанийн нийлүүлэгч байгууллагуудын ажилд хүндрэл учруулсны улмаас ийм шийдвэр гаргах болсон байна. 

 

Түүнчлэн, Хятадад ч энэ бүтээгдэхүүний эрэлт буурсан гэнэ. БНХАУ даяарх Apple -ийн дэлгүүрүүд, мөн түнш байгууллагууд нөхцөл байдал тогтворжих хүртэл хаалгаа барьсан байна. Харин богиносгосон цагаар ажиллаж буй худалдааны цэгүүдээс iPhone  утас авах боломжтой ч худалдан авалтын үзүүлэлт тун бага байгаа гэнэ.

 

Тиймээс энэ улирлын сүүлээр Apple  корпорацийн орлого төлөвлөж байснаас харьцангуй их буурах төлөвтэй байгаа юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин