Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
2020-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 26. Буд гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

 

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 12 цаг 58 минутад эхэлнэ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Shuud.mn
Сонин хачин