Такамисакари “Азүмазэки” дэвжээг удирдана
2-19

 

 

43 настай ояката Такамисакариг шинэ албан тушаалд томилсноо Японы сүмогийн холбооноос зарлажээ. Фүривакэ нэрээр туслах багшийн орон тоонд явсан тэрбээр ийнхүү “Азүмазэки” дэвжээг цаашид удирдахаар болж байна. Давс ихээр цацаж, барилдахын өмнө хачин гаж хөдөлгөөн хийдгээрээ алдартай Такамисакари комүсүби цолд хүрсэн түүхтэй. Тус дэвжээний багш Ушиомарү өнгөрөгч оны сүүлчээр хорт хавдраар таалал төгсөж, бөхчүүдийг нь “Хаккакү” дэвжээ рүү түр шилжүүлээд байсан юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин