Найман давхраас үсрэхийг завдсан залууг тайвшруулж тагтнаас буулгажээ
2020-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

"Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага 2020.02.19-ний өдрийн 05:14 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

 

Хайр дурлалд бүтэлгүйтэж, хэн нэгэнд хаягдсан байлаа ч, ижий аавыгаа алдаж энэ орчлонд ганцаардсан ч бай зүүний үзүүр дээр будаа тогтох адил тийм их хувь заяагаар хүн болж төрсөн тул танд ямар ч бэрхшээл тулгарсан бай даваад гарахийг хичээгээрэй. Хэзээ хойно хэтэрхий өчүүхэн зүйлийн төлөө дээвэр дээр гүйж гарснаа эргэцүүлж инээмсэглэх вий.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин