НМХГ: Амны хаалтаа норсон даруйд солих шаардлагатай
2020-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас титэм вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. 

 

Тус газраас иргэд, олон нийтэд хандан амны хаалтыг зүүх болон тайлахдаа заавал гараа угааж халдваргүйжүүлэхийг зөвлөлөө. Мөн маскаа тайлахдаа чихний арын зүүлтээс эхлэн тайлаад хогийн саванд хийж устгах эсвэл гялгар уутанд хийн зориулалтын хогийн саванд хаях хэрэгтэйг анхаарууллаа. 

 

Мөн титэм вирус /covid-19/ чийгтэй нөхцөлд халдварлах магадлал өндөр тул амны хаалтыг норсон даруйд сольж байхыг зөвлөж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин