Иргэн Б амиа алдсан хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авч байна
2020-02-19

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдсон мэдээлэл гарсантай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Өнөөдөр өглөө үүрээр 04.20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд иргэн автомашиндаа нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.  Дуудлагын дагуу хэргийн газар цагдаагийн албан хаагч нар ажиллалаа. Тухайн газарт 30-н настай Б гэгч эмэгтэй нас барса нь  тогтоогдоод, шалгалт үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга,  удирдлагууд болон нэр бүхий хүмүүс аймгийн Засаг даргын өрөөнд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тухай мэдээллийг шалгаж байгаа. Нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шүүх эмнэлэг мөн ажиллаж байна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүмүүсийг бөөгнөрүүлж архидан согтуурсан нь тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн эрх бүхий хүмүүт хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. Иргэн Б амиа алдсантай холбоотой гэрчүүдээс мэдүүлэг авч  байгаа юу гэсэн асуултад "Хэргийг шалгаж байна. Гэм буруугийн асуудлыг ярихад арай эрт байна. Шалгалтын ажилд хугацаа орно. Гэрчүүдээс мэдүүлэг авч байна" хэмээн хариулав. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hun amini hergiig sain shalgah heregtei, oron nutag ch ayultai shuu
2020-02-21