COVID-19: БНХАУ-ын иргэдийг Орос руу нэвтрүүлэхгүй 
2020-02-19

 

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадын иргэдийг Орос руу зорчихыг хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. 


Засгийн газрын тэргүүн нь ийнхүү захирамжийг баталснаар Орос руу аялал жуулчлал, ажил хэрэг, сургалт болон хувийн зорилгоор зорчих Хятадын бүхий л иргэд Орос руу нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Хоёрдугаар сарын 20-ны өдрөөс энэ хориг үйлчлэх бөгөөд “шинэ төрлийн титэм вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, улсынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор” ийм шийдвэр гаргасан гэж онцолсон байна. 


Хятадын иргэдийг Орос руу нэвтрэхийг хориглосонтой холбоотойгоор БНХАУ-ын иргэд Орос руу зорчиход шаардлагатай визний баримт бичгийг хүлээн авах ажлыг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүрэн зогсоожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин