COVID-19: Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүн байхгүй
2020-02-19

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус буюу covid-19-ийн халдварын сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэн тусгаарлагдаад байсан бүх сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ. Тиймээс одоогоор сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүн байхгүй байна.

 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн байдлаар covid-19-ийн халдвар эрчтэй тархаж байна. Тэр дундаа Азийн 12 оронд бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Тайванд өвчлөл эрчимтэй явагдаж байна. Азийн 48 оны 12-т нь covid-19-ийн өвчлөл бүртгэгдээд байна. Энэ хүнд үед Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар маань Ухань хотын эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон. Өнөөдөр ууган хүнсний үйлдвэрүүд халдварын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 1178 ажилтныхаа нэг өдрийн цалин болох 39 сая төгрөгийн хандив өгч, цаашид хандив өргөхийг уриаллаа хэмээн мэдээлэв.

 

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10.00 цагийн байдлаар нийт 75182 тохиолдол бүртгэгдэж, шинээр 1851 тохиолдол, 2009 нас баралт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 137 хүн халдварын улмаас нас баржээ. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Филиппин, Япон, Францад гурван хүн нас баралт бүртгэгдсэн байна.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Xariult:
Chi uuruu amidralaa ar geree avaad yav. Ene bol uvchin . Nyyrsnii teevreer /joloochoor/ uvchin orood irvel chi xariutsax uu.
2020-02-20
асуулт:
Тэгээд яагаад ингэтлээ сүржигнэж нүүрсээ хүртэл гаргахаа байчив, чиний цалинг хэн өгөх юм?
2020-02-19
Xariult:
Chi uuruu amidralaa ar geree avaad yav. Ene bol uvchin . Nyyrsnii teevreer /joloochoor/ uvchin orood irvel chi xariutsax uu.