COVID-19: "Даймонд принцесс" чөлөөлөгдөв
2020-02-19

 

Японы Йокохама боомт дээр хоёр долоо хоногийн хөл хорионд орсон "Даймонд принцесс" хөлөг онгоцон дээрх халдвар аваагүй зорчигчдыг эрэг рүү буулгасан талаар РИА Новости мэдээллээ. 

 

Нэгдүгээр сарын сүүлээр Йокохама хотоос Кагошима-Хонконг-Окинава чиглэлд аялалд гарсан "Даймонд Принцесс" хөлөг онгоц дээр 3,7 мянган зорчигч аялж явсан юм. Аяллын үеэр Хонконгоос суусан 80 настай зорчигчоос шинэ төрлийн титэм вирусийн халдвар илэрсэн. Улмаар хоёрдугаар сарын гуравны өдөр Йокохама боомт дээр эргэн ирсэн хөлөг онгоцыг хоёр долоо хоногийн хөл хорионд оруулсан юм. 

 

Энэ хугацаанд хөлөг дээр нийтдээ 520 гаруй хүн халдвар авчээ.

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхэх дөхчихөөд өчнөөн амьтанд гай болж байдаг новшийг цохиж албал таарна.
2020-02-23