Олимпийн хорооны чуулганыг хойшлуулав
2020-02-19

 

 

Монгол улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.02.19) хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд сунгасан билээ.

 

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 6-нд зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гишүүдийн ээлжит бус чуулганыг цуцалж, хугацааг хойшлуулсныг мэдэгджээ.

 

Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах ажээ. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль явуулах гэж байгаа юм. Сул орон тоонд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль багтаж байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин