Ё.Баатарбилэг: Сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ
2020-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. 

 

Тэрбээр "Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн хичээлийг дахин дөрвөн долоо хоногийн хугацаагаар  сунгасан. Иймд ЕБС-ийн гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийн амралтыг хасч хичээлийг нөхөхөөр боллоо. Мөн дөрөв, тавдугаар сард бүх шатны боловсролын байгууллагад суралцагчид амралтгүйгээр хичээллэнэ. Мөн энэ саруудын бүх бямба гарагт буюу найман бямба гарагт сурагчид хичээллэнэ. ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-наас 11-ны өдрүүдэд,  их дээд сургуулын элсэлтийг зургадугаар сарын 15 гэхэд дуусгана. 2019-2020 оны хичээлийн жил хугацаандаа дуусна" гэлээ.

 

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сар шинийн өдрүүдэд үндэсний ёс заншлын хичээлийг өдөр бүр телевизээр цацах аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор сургууль цугласан даруйд эхний долоо хоногт теле хичээлийг бататгах, давтах чиглэлээр багш нар ажиллах юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэгээд:
6,7 сард хичээлээд ч програмаа дуусгах уу?
2020-02-19
teneg:
huuhduudiig tamlah ni dee
2020-02-19
Эргүү пиздаа вээ МАНАН-ийн гар хөл
2020-02-19
Yaj medeed bgaa ym ovchin alga bolson baih ymuu ter ued
2020-02-19