Соёл урлагийн байгууллагын удирдлагууд БНХАУ-д нэг өдрийн цалингаа хандивлав
2020-02-19

 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үндэсний хэмжээний соёл, урлагийн байгууллагууд БНХАУ-тай соёл, урлаг, түүх, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, хоёр улсын дипломат харилцааг түүчээлж байна.

 

Шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалтын улмаас БНХАУ-д олон хүний амь эрсдээд байгаа энэ хүнд хэцүү цаг үед Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үндэсний хэмжээний соёл, урлагийн байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны хүрээнд нэг өдрийн цалингаа тус улсад хандив болгон илгээхээр болжээ. 

 

БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН-ын хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулан "Мөнхийн хөршдөө-Сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна.

 

Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд доорх дансанд хандив хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байх юм.

 

Хандивын данс: Төрийн банк 341303432597

 

Хүлээн авагчийн нэр: khumuunlegiin ayan

Shuud.mn
Сонин хачин