БНХАУ: COVID-19 вирусийн талаар бичсэн АНУ-ын сэтгүүлчдийг албадан гаргана
2020-02-20

 

Америкийн Wall Street Journal титэм вирусийн тухай нийтлэл гаргахдаа арьс өнгөөр ялгаварласан гарчигтайгаар нийтэлсэн гэсэн үндэслэлээр тус  сэтгүүлийн гурван сэтгүүлчийг БНХАУ албадан гаргахаар болсон гэж AFP мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр. "Хятад бол Ази дахь жинхэнэ өвчтэй хүн" гэсэн гарчиг бүхий нийтлэл Wall Street Journal сэтгүүл дээр гарсны дараа ийм шийдвэр гарсан байна. Энэ гарчгийг Хятадын Гадаад хэргийн яам "дуулиантай", "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан" хэмээн үзжээ. 

 

"Ингэснээр өнөөдрөөс /хоёрдугаар сарын 19/ эхлэн Wall Street Journal сэтгүүлийн гурван сэтгүүлч Бээжинд ажиллах хэвлэл мэдээллийн зөвшөөрөл нь цуцлагдаж байна" хэмээн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ. 

 

 

Эх сурвалжийн онцолсноор, дээрх гурван сэтгүүлч нь Wall Street Journal сэтгүүлийн мэдээний албанд ажилладаг бөгөөд энэ алба нь редакцийн хэсэгтэй хамааралгүй байдаг гэнэ. Мөн сэтгүүлчдийг тав хоногийн дотор Хятадаас гарахыг тушаасан байна.

 

Ийнхүү сэтгүүлчдийг албадан гаргахын шалтгаан болсон нийтлэлийг Бард коллежийн профессор Уолт-р Рассел бичсэн бөгөөд нийтлэлд шинэ төрлийн титэм вирус дэгдэхэд Хятадын Засгийн газар анхлан хандаж байсан хандлагыг шүүмжлэн, Ухань хотын засгийн газрыг "учир битүүлэг" гээд Хятадын ард түмний хүчин зүтгэлийг ямар ч үр дүнгүй гэжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэн анх хийсэн тодорхой зүйл:
Хаа холын америкийг дагаж намираад хөршөө муулаад ч айхав дээ? яс ярих юм бол энэ вирусыг Америк аль дээр ерөнхийлөгч Обагийн үед хийсэн. юм гэсэн. Тахайн үед нь ерөнхилөгч Оюамаа хориглож байсан гэдэг баримт байдаг юм билээ. Том гүрнүүд жижиг монголын оролцоогүйгээр шийдэх биздээ.
2020-04-21
Mongol:
Umhii hyataduus ene virus garaltai buruutanuud umhii hujaa nar gemt hun helbelzene
2020-04-17
Хэн анх хийсэн тодорхой зүйл:
Хаа холын америкийг дагаж намираад хөршөө муулаад ч айхав дээ? яс ярих юм бол энэ вирусыг Америк аль дээр ерөнхийлөгч Обагийн үед хийсэн. юм гэсэн. Тахайн үед нь ерөнхилөгч Оюамаа хориглож байсан гэдэг баримт байдаг юм билээ. Том гүрнүүд жижиг монголын оролцоогүйгээр шийдэх биздээ.