М.Даваабанди дэлхийн дэд аваргуудад ялагдлаа
2-20

 

2020 оны бөхийн төрлүүдийн Азийн АШТ даваа гаригт сонгомол бөхийн төрлөөр Энэтхэгийн Шинэ Делид эхэлсэн. Сонгомол бөхийн төрөлд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди улсаасаа ганцаараа оролцож байгаа билээ.

 

Тэрбээр олимпийн жин болох 60 кг-д тэгшитгэлийн барилдаанд Тайландын Н.Хинмеег 8:0-ээр ялсан ч 1/4 шигшээд дэлхийн дэд аварга Кыргызстаны Ж.Шаршенбековт 0:10-аар, дагах барилдаанд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны А.Султангалид 0:9-өөр ялагдснаар жиндээ долдугаар байрт шалгарав. М.Даваабанди ирэх сард Кыргызстанд болох олимпийн эрх олгох тэмцээнд энэ жинд хүч үзэх юм. Сонирхуулахад, түүний жинд Ази тивээс Япон, Казахстан, Иран, Узбекистаны бөхчүүд өнгөрсөн жил Нур-Султаны ДАШТ-д олимпийн эрхээ аваад байгаа билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ЮМНУУД НЬ НААД ЗАХЫН ХЭЛ НАЙРУУЛГЫН МЭДЛЭГ, СЭДВИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ АВДАГ ЮМ УУ. ДЭЛХИЙН ДЭД АВАРГА ГЭЖ ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЮМ. СУМЫН ТӨВ, БАГ, СУУРИН ХАВИАР Л ИЙМ ЮМ ЯРЬДАГ БАЙХ.
2020-02-20
Хүү:
мөнгөн медальд гээд л ойлгочихооч