Дорнод аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2020-02-20

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Царилтын хошуу” гэдэг газарт 2020.02.19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай Онцгой байдлын албанд мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин