COVID-19: БНХАУ Abidol эмийг вирусийн эмчилгээнд ашиглана
2020-02-20

 

COVID-19 титэм вирустэй тэмцэхэд эм бэлдмэлийн үр дүнг судлахаар БНХАУ эмийн жагсаалт гаргасан. Энэ жагсаалтанд Абидол зэрэг хэд хэдэн эмийг нэмж оруулсан талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.

 

Тус хорооны мэдээлснээр, Рибавирин, Лопинавир/Ритонавир, Интерферон альфа,  болон Abidol эмийг вирусийн эмчилгээнд үр ашигтай эсэхийг тодруулахаар судлах юм байна.

 

Дээрх эм бэлдмэлүүдийг гурваас дээшгүйгээр хавсруулан, 10 хоногоос илүүгүй хугацаанд ашиглаж болно гэж таамаглаж байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин