COVID-19: Уханиас ирсэн украинчуудыг оруулахгүйн тулд зам хааж эсэргүүцжээ
2020-02-20

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос дэлхийн улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсаар байна. 

 

Украин улс БНХАУ-аас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар тус улсын 48 иргэн, өөр орны 29 иргэнийг суулгасан тусгай онгоц  орон нутгийн цагаар  хоёрдугаар сарын 19-ны 22 цаг орчимд Ухань хотоос хөөрч, Украины Львовд газарджээ.

 

Уханиас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг онгоцноос буулгасны дараа эмнэлэг рүү хүргэх үед хотын оршин суугчид тэднийг нэвтрүүлэхийг эсэргүүцэн эмнэлэг рүү орох замыг хаасан байна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, эмнэлгээс өвчтнүүдийг нүүлгэн шилжүүлж эхлэхэд хүмүүс цочирдон, эмнэлгийн хаалгуудыг машины дугуйгаар хаан, хэнийг ч нэвтрүүлэхгүй хэмээн эсэргүүцжээ.  Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мужийн захргааны газар тодруулга хийсэн байна. Мужийн захиргааны онцолсноор энэ нь титэм вирусийн сэжигтэй өвчтнүүдийг хүлээж авах болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх сургуулилт байсан гэнэ.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин