ВИДЕО: Аса аваргын сэтгэлийн хандивыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөв
2020-02-20

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадорж  COVID-19 вирусийн тархалтын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн.

 

Тэрбээр “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ. Энэхүү битүү хувцсыг Эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна” хэмэээн бичсэн байв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг хувцас хэрэглэлийг өнөөдөр /2020.02.20/ Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Дэлхий нийтийг цочроосон шинэ вирусээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэлийн хандив өргөж буй танд талархал илэрхийлье" хэмээн талархал хадгалуулав. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Bsyrlalaa ih awargadaa
2020-02-21
H:
Tsirkiin baishingiin neg sariin tureesiin mungu
2020-02-21
Mongol:
Asa awargiin huuhdiin emneleg ashiglaltand orson bolow uu? 2, 3 jiliin umnu huuhdiin emneleg barihaar bolloo geed bsan. Jenkog dagaaad hudalch bolj bgaan bn dooo?
2020-02-21
Japan:
Хүн өгөөрэй гээд дамжуулсан юмыг өөрөө өгсөн ч юм шиг ядаж тээврийн зардлыг нь гаргаач гэхэд чадахгүй гэсэн гэнээ
2020-02-20
Oo:
Chono boroonoor gej Hahu avrga ugsun zuiliil
2020-02-20
Oo:
Chono boroonoor gej Hahu avrga ugsun zuiliil
2020-02-20
Er hun:
Gylailaaa abragaaaaa, manai nutgiin duu Harmaafujiiiiii m’n haaaa ybnaaaa zaluuuuu?
2020-02-20