COVID-19: БНХАУ-ын дарга Японд хийх айлчлалаа цуцалж болзошгүй
2020-02-20

 

БНХАУ-ын дарга Ши Жинпин улс оронд нь дэгдсэн өвчинтэй холбоотой нөхцөл байдлын улмаас Японд хийх айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж магадгүй гэж Regnum мэдээллээ. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар, Хятадын төрийн тэргүүний айлчлалын бэлтгэл ажил одоогоор түр зогссон гэж дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэхдээ айлчлалыг цуцалсан талаарх албан мэдээлэл гараагүй, БНХАУ-ын Коммунист намын төв хорооны комиссын ажлын албаны дарга Ян Зечи энэ сарын сүүлээр Токио хотноо хийх айлчлалын үеэр асуудлыг эцэслэн шийдэх аж. 

 

Энд дуулгахад, БНХАУ-ын дарга Ши Жинпин 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилна гэсэн мэдээлэл гарч байлаа. Айлчлалын үеэр Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ болон Японы эзэн хаан Нарухитотой уулзахаар төлөвлөж байсан юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene uhej baisan koronoog hen huleej avah yum bee, hudalch novsh
2020-02-22