ШУУД: Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 23-27-ныг хүртэл түр зогсооно
2020-02-20

 

Улсын онцгой комисс хаалттай хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв.

 

 

Тэрбээр:

 

-Энэ хуралдаанаар өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Коронавирусийн тархалт Хятад Улсад хаврын баярын үеэр 5 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснээр идэвхжсэн. Ингэснээр хятадын бүх мужид уг өвчний халдвар тархсан. Аймгийн Онцгой комиссын дарга нараас санал ирсэн. Цагаан сарын битүүний өдрөөс шинийн 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад газраас ирэх, гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн саналыг 13 аймгийн Онцгой комиссын дарга нараас ирсэн. Үүнийг хэлэлцлээ. Ингээд Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоолоо. Үүн нислэг хамаарахгүй хэмээв. 

 

Улсын онцгой комиссын дарга, генерал Т.Бадрал:

 

-Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан шийдвэр гарлаа. Тиймээс ард иргэд Сар шинийн баярын үеэр хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сар шинийн өдрүүдэд цаг агаар хүйтэн байна. Хамт зорчиж яваа хүмүүстээ анхаарал тавихыг жолооч нарт сэрэмжлүүлж байна хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
polkmn:
Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу. Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй, зөвхөн 2%-ийн хүүтэй, илүү сайн эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай хамтран гарын үсэг зурсан бол Albaker зээлтэй холбоо барина уу, ( albakerloanfirm@gmail.com ). Тэр намайг үүнийг хийдэг гэдгийг мэдэхгүй ч би одоо маш их баяртай байгаа бөгөөд би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдүүлэхээр шийдсэн бөгөөд Бурхан түүнийг илүү их адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбогдож болно. albakerloanfirm@gmail.com
2023-05-02
Оюутолгойд хориг тавих зоригтон байна уу
2020-02-20
nisleg yaagaad xamaardaggui bilee. mashin bolon ongotsond negen adil boonoor l suuj zorchij baigaa shuudee.
2020-02-20
Оюутолгойд хориг тавих зоригтон байна уу