Сар шинийн өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
2020-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: / Хугацааны дунд үед цас орж, цасан шуурга шуурна/

 

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүснэ.

 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Shuud.mn
Сонин хачин