COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ
2020-02-21

 

БНХАУ-ын Хубэй мужийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо COVID-19 вирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хоёрдугаар сарын 21-ний өглөө хийлээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, Хубэй мужид нэг хоногийн дотор 115 хүн вирусийн улмаас нас барж, нийтдээ нас барсан хүний тоо 2144 болсон байна. 

 

Харин халдвар авсан хүний тоо Хубэй муж даяар 62,4 мянга байгаа бол нэг хоногийн дотор 1,4 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр тус мужид нийт эдгэрсэн хүний тоо 11,7 мянга болсон байна.

 

Энд дуулгахад, шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт анхлан Хятадын Хубэй мужийн Ухань хотоос гарсан бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус мужид вирусийн улмаас 2029 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ҮНЭН:
ОДОО СОЛОНГОСТ ГААРЧ БАЙНА. МАНАЙХАН НЭГИЙГ ЧИРЭЭД ИРНЭЭ. ХЯТАДААС ИЛҮҮ СОЛОНГОСЫН ИНЧОНД ЗОЛБИН МОНГОЛЧУУД АЙ МӨН Ч ИХ ШҮҮ.
2020-02-21
зочин:
энэ чинь одоо зүүдүү гэж бодож амжихааргүй л тархаж мэдхээр вирусбололтой ганц агаар дуслаар ч биш юугаар бол юугаар халдвар тархаж болзошгүй л юм шиг
2020-02-21
зочин:
анх үсрээд л 2000 хүн үхээд л тогтворжих байх гэсэн чин юу вээ..Энэ янзаараа бол дор хаяж 5000 хүн үхэж байж намдах нээ..
2020-02-21
ҮНЭН:
ОДОО СОЛОНГОСТ ГААРЧ БАЙНА. МАНАЙХАН НЭГИЙГ ЧИРЭЭД ИРНЭЭ. ХЯТАДААС ИЛҮҮ СОЛОНГОСЫН ИНЧОНД ЗОЛБИН МОНГОЛЧУУД АЙ МӨН Ч ИХ ШҮҮ.