COVID-19: БНХАУ вирусийг 10 минутанд илрүүлэх тест бүтээжээ
2020-02-21

 

Шанхайн эрдэмтэд титэм вирусийг илрүүлэх шинэ тест бүтээсэн бөгөөд энэ нь дэлхийд хамгийн хурдан оношлуурт тооцогдож байна гэж Синхуа мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн эмнэлгийн профессор, Хятадын Шинжлэх ухааны академийн гишүүн Гэ Жюньбогийн удирдлаган дор Жянсу мужийн шинжлэх ухаан-техникийн фирм, эмнэлгийн шинжээчдийн оролцоотойгоор шинэ оношлуурыг бүтээсэн байна. Энэ оношлуур нь өвчтөний цусан дахь нуклеин хүчлийг шинжлэн ердөө 10 минутын дотор онош тодруулах чадвартай аж. 

 

Шинэ оношлуурыг Шанхай, Чунцин, Жянсу мужид 310 өвчтөн дээр клиникийн туршилт хийсэн байна. Туршилтын үеэр хамгийн оношлуурын дээд хурд нь  нэг минут байжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин