Хулгана жилийн ЗҮГ МӨР гаргах ёс ба СУУДЛЫН ЗАСАЛ
2020-02-21

 

SHUUD.MN сайт Гандантэгчинлэн хийдийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр XVII жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн Дорнын зурхайн тайлбарыг уншигч та бүхэнд хүргэж байна.

 

 

XVII Жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн шороон үхрийн зурлага

 

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодиуд болон урган гарч буй жилийн махбодиудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:

 

Үхэр нь: Цагаан толгойтой, омруу бие нь хөх,  эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

 

Үхэр хариулаач нь: Шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихний урдуур унжуулсан, хоё гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

 

Эндээс Хулгана жил эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.

 

Хулгана жилийн суудал

 

Суудал

Хүйс

                                                                             Төрсөн он

Гал

эр

1916

1924

1932

1940

1948

1956

1964

1972

1980

1988

1996

2004

2012

2020

 

эм

1920

1928

1936

1944

1952

1960

1968

1976

1984

1992

2000

2008

2016

 

 

шороо

Эр

1915

1923

1931

1939

1947

1955

1963

1971

1979

1987

1995

2003

2011

2019

 

эм

1913

1921

1929

1937

1945

1953

1961

1969

1977

1985

1993

2001

2009

2017

 

төмөр

эр

1914

1922

1930

1938

1946

1954

1962

1970

1978

1986

1994

2002

2010

2018

 

эм

1914

1922

1930

1938

1946

1954

1962

1970

1978

1986

1994

2002

2010

2018

 

Огторгуй

эр

1913

1915

1921

1937

1945

1953

1961

1969

1977

1985

1993

2001

2009

2017

 

эм

1923

1929

1931

1939

1947

1955

1963

1971

1979

1987

1995

2003

2011

2019

 

Ус

Эр

1920

1928

1936

1944

1952

1960

1968

1976

1984

1992

2000

2008

2016

 

 

Эм

1916

1924

1932

1940

1948

1956

1964

1972

1980

1988

1996

2004

2012

2020

 

Уул

Эр

1919

1927

1935

1943

1951

1959

1967

1975

1983

1991

1999

2007

2015

 

 

Эм

1917

1925

1933

1941

1949

1957

1965

1973

1981

1989

1997

2005

2013

 

 

Мод

Эр

1918

1926

1934

1942

1950

1958

1966

1974

1982

1990

1998

2006

2014

 

 

Эм

1918

1926

1934

1942

1950

1958

1966

1974

1982

1990

1998

2006

2014

 

 

хий

Эр

1917

1925

1933

1941

1949

1957

1965

1973

1981

1989

1997

2005

2013

 

 

Эм

1919

1927

1935

1943

1951

1959

1967

1975

1983

1991

1999

2007

2015

 

 

 

 

 Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэр гаргах вэ

 

Суудал

Гарах зүг

Ирэх зүг

Цээр гаргах тарни (7-21 удаа уншина)

Хийх үйлдэл

ГАЛ

Зүүн урд

Урд

Ум базар дагийни хум мама бизъяа суухаа

Галд ус өргө (Шүдэнз зураад түүний ус, цасаар унтраах)

ШОРОО

Баруун

Баруун урд

Ус бадма дагийни хум мама бизъяа суухаа

Газарт модны үртэс цац

ТӨМӨР

Баруун урд

Баруун

Ум радна дагийни хум мама бизъяа суухаа

Жижиг гал гаргаад төмөрт хүргэ

ОГТОРГУЙ

Зүүн хойд

Баруун хойд

Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа

Огторгуй модны үртэс цац

УС

Зүүн

Хойд

Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа

Ус асгаад дээгүүр нь алх

УУЛ

Баруун хойд

Зүүн хойд

Ум будда дагийни хум мама бизъяа суухаа

Уул ру модны үртэс, шороо, чулуу хая

МОД

Зүүн урд

Зүүн

Ум базар дагийни хум мама бизъяа суухаа

Мод шүдэнз хугалж хая

ХИЙ

Урд

Зүүн уд

Ум базар  пад дагийни хум мама бизъяа суухаа

Цаас урж хийсгэ

 

Онцгойлон хийлгэх жилийн засал

 

Жил орох:  Хулгана жилд төрсөн хүмүүс буюу 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 настнуудад хамаарах ба тус тусын заслыг хийвэл зохино.

13-ны жил нь өөрийн төрсөн жилийн хүү махбодитой жил бөгөөд биеийн махбодь хямрах гэмтэй тул “Найман гэгээ”, “Лхамын ганшиг” хуруулж, балин өргө.

25-ны жил нь өөрийн төрсөн жилийн нөхөр махбодитой жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” уншуул. “Доржнамжомын жавтүй” хийлгэхэд сайн.

37-ны жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд гарлага гарах тул “Юм жайврин дүйсүм”, “Цэвэгмидийн чого” хуруулж, лусад балин өргө.

49-ны жил нь эх жил бөгөөд хийморь доройтох гэмтэй. “Нити” уншуулж, “Жинсрэг” цутгуул.

61-ний жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд шуламын хөнөөл гарах тул “Ширнэн” уншуул, “Сац талби”, “Цэдэв” насны бүтээл үйлдвээс сайн.

73-ны жил нь 13-ны жилтэй адил болой. Ер нь жил орсон хүмүүс тэр жилдээ оршуулга, хуримын найрын үйл тэргүүтнийг цээрлэж, зайлшгүй тохиолдолд засал хийж, цээр гаргавал зохино. Түүнчлэн эр хүний  жил угтаж ордог тул жил орохын урдаас заслаа хийж, сэрэмжлэх хэрэгтэй. Харин эм хүний жил үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэж үлдэх хэрэгтэй.

 

Өдрийн  суудлын үр

 

Нэр

Сайн үр

Муу үр

ГАЛ

Төмрийн үйл хийх, зүүлт чимэг зүүх, бурханд залбирах, буяны үйл хийх

Эвлүүлэх, нийцүүлэх, бэрийн болон улайн үйл хийгээд үхэгсэдийн үйл

ШОРОО

Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангарах няцаах, саад тотгор дарах

Байшингийн суурь тавих, үхэгсэд оршуулах, угаал, залбирал талбих

ТӨМӨР

Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хөөх, гөрөөлөх

Хүүхэд хөлд оруулах, хүүхдийг гадагш явуулах

ОГТОРГУЙ

Огторгуйн үүд сахих, гүрэм засал хийлгэх, их хүмүүнтэй уулзах, буяны үйл хий

Өвчин эмнэж эхлэх, сүм дуган балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл худалдаа хийх

УС

Бурхан лусыг тахих, зод барих, хариулга хийх, төмөр урлах үйл

Их гол гатлах, бэрх газар номхотгох, загас барих, тангараг үүсгэх, гуу суваг татах, дайсан номхотгох

УУЛ

Бурханыг сахих, номын үүдэнд орох, пүрвийн хариулга, морь үхэр номхотгох, байшингийн суурь тавих, гэр бүрэх

Их хэрэг үүсгэх, ном унших, худалдаа наймаа

МОД

Бурхан тэнгэр тахих, чимэг зүүлт зүүх, мод тарих, шав тавих

Мод таслах, тангараг тавих

САЛХИ

Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхотгох, хатуу үйлд сайн

Тээрэм босгох, андгай тавих, цуглаж чуулах.

 

 

Өдрийн мэнгэний үр

 

Нэр

Сайр үр

Муу үр

1 цагаан

Угаал үйлдэх, бурхан луст залбирах, тахилын үйлд сайн

Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулахад муу

2 хар

Шулмас хийгээд хараалыг буцаах, хариулахад сайн

Бурхан тахих, бэрийг үйлүүдэд муу

3 хөх

Лус тахих, усан балин тавих, газрын эздийг тахихад сайн

Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах

4 ногоон

Эм найруулах, найман лусыг тахих хийгээд тахил, өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн

Бэлэвсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахыг тэвч

5 шар

Хаанд айлтгал бичих, сүмийг сэргээх, аравнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн

Газар хагалах, хурим хийх, нохой авах, наймаанд муу

6 цагаан

Бурханд залбирах, хишиг даллага авахуулах, угаал үйлдэх, бэр авах, нүүдэлд сайн

Бузар буртгийг харж дайсагнах үйлийг тэвч

7 улаан

Бурхан нугуудад залбирахад сайн

Улаан үйл, хиншүү хярвасанд муу

8 цагаан

Бурханд залбирал үйлдэх, сан тавтулах, сахиус тахиулах, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн

Хиншүү хярвас, бузар, бэлэвсэний үйлүүдэд муу

9 улаан

Сайн бүтээл, хишиг даллага авахуулахад сайн

Эд мал гадагш өгөхийг тэвч

 

 

Суудлын үр, цээр, засал

 

Хөлөл

Жилийн үр ба цээр

Хийлгэх ном засал

ГАЛ

Толгой, нүд, чих, хамрын өвчин, албингийн хорлолоос болгоомжлон, зээрд морь, улаан өнгийн эд бүү ав. Хуримд очих, нас барагсадын яс барих, улаан эд гаргахыг цээрлэ. Өвс ногоо шарлах үеэс болгоомжил.

Гомбо, Лхам сахиус тахиул. Улаан юм, Сундуй, Цагаан шүхэрт, Цэнд, Дашзэвэг, Доржнамжим уншуулж, галаа тахиул.

ШОРОО

Лусын хорлол, шарын, адын, халдварт өвчнөөс болгоомжилж, үнэт эдлэл, шар өнгийн сав суулгах авахуй, бэлэвсэн эмийн идээ, чоно идсэн мах, улаан махны бузар, газар шороо хөндөх, мод чулуу ховхлох, үхээрийн бузарыг цээрлэ. Хаврын гурван сар, ялангуяа газар гэсэх үеэр болгоомжил.

Чойжил тахиул, Сандуй, Саеннинбын до, 13 сан, Алтангэрэл уншуул. Газар усаа аргад.

ТӨМӨР

Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс болгоомжил. Төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бус идээ ундааг цээрлэ. Гол ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Гомбо тахиул. Сундуй, Цагаан шүхэрт, Дашзэвэг, Найман гэгээн, Сундуйн жүд уншуул.

ОГТОРГУЙ

Сэтгэл гансрах, нойргүйдэх, хөл, гар, толгойн өвчнөөс сэргийл. Тарваганы мах идэх, нохой авах, тэжээх, хөх, шар өнгийн эд авах, ад тийрэн гүйцийн хорлолоос сэргийл. Уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед хянуур байвал зохилтой.

Чойжил, Шалши тахиул. Сундуй, 13 са, Алтангэрэл, Намхайнинбо уншуул.

УС

Бөөр, сав, гэдэс, үе мөчний өвчнөөс болгоомжил. Хар шар өнгийн эд зүйл бүү ав. Гахай загасны мах, хулгайн мах идэхийг цээрлэ. Лус савдаг, үер усны аюулаас болгоомжил. Хур бороо элбэгшиж, гол мөрөн үерлэх үед хянуур бай.

Лхам тахиул. Лүмбүмгарав, Лусын сан, Шавдагдором уншуулж, усан балин өргө.

УУЛ

Үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, үрэвсэлт өвчнөөс сэргийл. Ан гөрөө хийх, бохир идээ ундаа идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Өвс хатаж, газар хөлдөх үед анхаар. Уул хаданд бүү авир. Газрын эзний хорлолоос болгоомжил.

Гомбо, Намсрай тахиул. Ариун сан, Дүгэр, Сундуй, Цагаан өвгөний сан, Саенинбо, Цагаан шүхэрт уншуул.

МОД

Элэг, цөс, дэлүү, яр, хөлийн өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд авах, ургаа мод таслах, газар хөндөх, гөрөөсний мах идэх, араатны арьс авах, хутга мэсээр оролдох зэргийг цээрлэ. Мод гөлөглөх үеэр хянуур байваас зохистой. Лус газрын эзний хорлолоос цээрлэ.

Очирваань, Гомбо сахиус тахиул. Ариун сан, Лусын сан, Сундуй уншуулж, усан балин өргө.

ХИЙ

Бөөрний хийгээр чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, сэтгэл долгисох зэрэг мэдрэлийн өвчнөөс сэргийл. Шар өнгийн эдлэл авах, хэл ам хийх, хайнаг болон эргүү малын мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Мод нахиалах, цэцэглэх үеэр хянуур бай. Салхи шуурга, газрын эзэн, гүйцийн хорлолоос сэргийл.

Гонгор, Лхам сахиус тахиул. Жадамба, гурван гүрэм, Сундуй уншуул.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zaya:
1988 oniih yund suusiin be. Oor zurxaid gal ged end bolhoor us gesen baihiin
2020-02-23
цолмон:
ок
2020-02-22
Баасанжав:
Тайван байх
2020-02-22