Цагдаагийн байгууллагаас төрийн шийдвэрийг хүндэтгэхийг уриаллаа
2-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын онцгой комисс өчигдөр /2020.02.20/ хуралдаж Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. 

 

Энэхүү шийдвэрийн дагуу иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон гэр бүл, хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. 

 

Иймд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын иргэд золголт хийхгүй байж төрийн шийдвэрийг хүндэтгэхийг уриаллаа. 

 

Цагдаагийн байгууллагаас 21 аймаг болон нийслэл хотоос гарах уулзвар, гарц бүхий 51 цэгт  хяналт шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин