COVID-19: Вирусийн вакциныг тавдугаар сард клиникийн туршилтад оруулна
2020-02-21

 

Шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг дөрөвдүгээр сарын сүүлээс нааш клиникийн туршилтад бэлтгэх боломжгүй гэж БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн сайд Сюй Наньпин мэдэгджээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр урьдчилсан тооцооллоор болон цогц судалгааны дагуу "вакциныг дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногоос өмнө клиникийн туршилтад оруулах боломжгүй" хэмээн онцолсон байна.

 

Энд дуулгахад, БНХАУ-д титэм вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын хэсгийг амьтад дээр туршиж эхэлсэн талаар хоёрдугаар сарын 15-ны өдөр тус улын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдэж байлаа.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин