БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ажиглалтад авчээ
2020-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээллийг хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Завхан аймагт вирусийн сэжигтэй нэг тохиолдлыг /2020.02.19/ тусгаарласан. Мөн энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-д суралцдаг нэг оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Эдгээр иргэний шинжилгээний хариугаар COVID-19 вирус илрээгүй байна. 

 

Өчигдөр /2020.02.20/ Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албанаас ажиглалтад авсан байна. 

 

БНСУ-д COVID-19 вирус хурдацтай тархаж буй. Өвчлөлийн 80 гаруй хувь нь Тэгү хотод бүртгэгдсэн байна. Энэ хотод манай улсын олон иргэн ажиллаж, амьдарч, сурдаг. Өчигдөр эх орондоо ирсэн оюутнууд тус хотоос ирсэн бөгөөд тэдний сургуульд COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул сургуулийг амраах арга хэмжээг авсан байна. 

 

Оюутнуудын биеийн байдал сайн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээ хийгдэж байгаа б гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол хэцүү бна гээд явсан нөхдүүд яагаад наашаа цуваад бнаа. Наанаа л байж бай л даа
2020-02-21
Бусан Дэгүтэй ойрхон шдээ
2020-02-21