ШУУД: Би АТГ-т шалгуулна
2-21

 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Капитал банк дампуурч, тус банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгө алдагдсантай холбогдуулан хуулийн байгууллага шалгаж байгаа. АН-ын зүгээс энэ асуудалд одоо ажиллаж байгаа ХНХ-ын сайд С.Чинзоригийг шалгах ёстой гэсэн байр суурийг хэлж байсан. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. 

 

  Тэрбээр: 

 

-Намайг НДС-гийн мөнгөн алдагдсантай холбоотой холбож, бусдад давуу байдал олголоо гэж улстөржижбайна. АТГ-т албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон эсэх талаар шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгч байна. Би албан тушаалаа ашиглаж,, бусдад давуу байдал олгоогүй. Намайг НДС-г эрсдэлд оруулахад нөлөөлсөн эсэх талаар шалгаж өгөхийг АТГ-ын даргад өгч байна хэмээн мэдээлэв. 

 

Мөн нэр хүндэд нь халдаж, буруу ташаа мэдээлэл тараасан асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар хандаж  байгаа юм байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Neg l tunirhsan hun...
2020-02-22
iii:
Энийг хэлсэн дээр нь сайн шалгаад өгөх хэрэгтэй.Харваас хулгайч нохой...
2020-02-22