Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2020-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Салхитын мөнгөний ордтой маргааныг шийдвэрлэх явцад авлига авсан шүүгч нарын хурал өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай боллоо. 

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр шилжүүлсэн.

 

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.21-ний өдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон юм.

 

Улмаар яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.

 

Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарна. Жич: Яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцсэнгүй.

Shuud.mn
Сонин хачин
Нээлттэй явуул бузрууд
2020-02-27
Энэ шүүх хуралдааныг нээлттэй явуул Шүүгчид хэрхэн хулгай хийдэг авилаг авдаг ямар хүмүүс юу гэж худлаа ярьдаг ер нь шүүгчид гэж ямар хүний мөстэй хүмүүс байдаг талаар нийт ард иргэд мэдэж аваг
2020-02-27
Irgen:
шүүх шуурхай ажилламаар байна.янз бүрийн ялихгүй шалтаг зааж хойшлуулсаар юу ч биш болгодог явдал байж таарахгүй.Aрд түмэн шударга ёсыг л хүсч харж байгаа.
2020-02-24
ШҮҮГЧ НАРАА:
ТА НАР НЭГЭНТ НОТЛОХ БОЛОН ЦАГААТГАХ БАРИМТУУДЫГ ГҮЙЦЭТ ЦУГЛУУЛААД ХЭРГИЙГ НЬ БООГООД , ПРОКУРОР ХЯНААД , ЯЛЛАХ ДҮГНЭЛТ БИЧЭЭД ИРҮҮЛЖ БАЙГАА МАТЕРИАЛЫГ УНШААД ХЭРЭГ МАРГААНАА ТАСЛАЛ ДАА. ҮНДСЭН ГАНЦ ҮҮРЭГ ЧИНЬ ХЭРЭГ МАРГААН ТАСЛАХ ШҮҮ ДЭЭ. АЖЛАА ХЙИ Л ДЭЭ.. ХЭН ХААНААС ЯМАР ДАРГА ДАРАМЛАХ НУУ ХЭН ХЭЗЭЭ ХЭДЭН ЦААС ӨГӨХНҮҮ ГЭЖ ХАРААД УДААШРУУЛААД ЯНЗ БҮРИЙН АРГААР БУЦААГААД ЦАГ ХОЖООД БАЙДАГ ЮМ УУ
2020-02-21