Рио Тинто Монгол дахь татварын асуудлаар Арбитрын шүүхэд ханджээ
2020-02-21

 

 

Оюутолгой компанийн 2013-2015 оны хоорондын татварын асуудалтай холбоотойгоор Монголын татварын байгууллагатай үүссэн маргааныг зохицуулах үүднээс албан ёсны олон улсын арбитрын ажиллагааг эхлүүлэхээр болсон гэж Рио Тинто мэдэгдсэнийг nasdaq.com дамжууллаа. 

 

Тодруулбал, 2013-2015 онд “Оюу толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын аудитын шалгалтаар 155 сая ам.долларын татварын зөрчил илэрсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сарын 16-нд тус компанид уг татварын өрийг барагдуулах шаардлага хүргүүлж байв. 

 

Улмаар "Оюу толгой" компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.долларыг төлсөн гэж “Rio Tinto” мэдээлжээ. 

 

" Бид харилцан ашигтай шийдэлд хүрэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон татварын байгууллагуудын төлөөлөгчидтэй идэвхийлэн ажилласан. Ингээд энэ асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга нь Арбитрын шүүх гэсэн дүгнэлтэд хүрсэн юм" хэмээн Рио Тинто мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ГУТАМШИГИЙН ГЭРЭЭГ ДЭЛХИЙ НИЙТЭД ИЛЧИЛЖ ХҮНИЙ ӨӨРИЙН ЛУЙВАРЧДЫГОЛОН УЛСАД ТАНИУЛЖ ГЭРЭЭГ ЗАСАХ ЦАГ АШГҮЙ ИРЛЭЭ. ОДОО БЭЛТГЭЛЭЭ ЦАГ АЛДАЛГҮЙ ЭХЛҮҮЛ. ЭРДЭНЭТИЙН ГЭРЭЭНЭЭС СУРГАМЖ АВ.
2020-02-27
Ganbat:
Одоо бусад бүх асуудлаар нь олон улсын шүүхэд өг. Хээл хахуулв авч хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан,фалин нэрээр ашгийн ихэнхийг хувьдаа завшиж байгааг, Монгол ажилчдыг боолчилж байгааг бүгдийг нь олон улсын шүүхэд өгсөн дээр. Нэгэнт өөрсдөө эхлэж шүүхэд хандсан тул бид хүлээсэн болоо
2020-02-23
dorj:
za hoorhiis songuuli gej solioroh hoorond dollar oshondeee yj togrogooo hansh saitai bolgoh weee
2020-02-21
ТАТВАР БА АШИГ:
ТАТВАРАА Ч АВЧ ЧАДДАГГҮЙ БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙХ ГЭЖ. ТЭР УЛС ОРОН ДАЯАР ХЭРСЭН БҮТЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ БАЙГУУЛАГАТАЙ.ЗӨВХӨН ТАТВАР ХУРААХ ҮҮРЭГТЭЙ. ТЭРИЙГЭЭ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЭЭ. ОЮУТОЛГОЙ НЬ АШГИЙН ТӨЛӨӨ УЧРААС БОЛЖ Л ӨГВӨЛ ТАТВАР БАГА ТӨЛӨХ ЗОРИЛГОТОЙ. ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГА НЬ БОЛЖ Л ӨГВӨЛ ТАТВАРАА АХИУХАН АВАХ , ҮГҮЙДЭЭ ГҮЙЦЭТ АВАХ ЗОРИЛГОТОЙ. ХАРАМСАЛТАЙ ТЭГЖ ЧАДААГҮЙ , ЧАДАХ Ч ҮГҮЙ БАЙГАА, ЦААШДАА Ч ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ЯАХЫН. БАЙНГА ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ОЧИЖ ТАТВАРЫН АСУУДЛАА ШИЙДҮҮЛЖ АМЬДРАХ УУ
2020-02-21
Zugeer zasgiin gazar bish jiriiin irged gazar deer ni ochood ter bayjmal zuudug zamuudiig ni khaachikh tegeel boloo tsagdaa ene ter khol bai
2020-02-21
Khokhi ni ter geree baiguulsan bayar ene tereeree tuluul
2020-02-21
T
2020-02-21