Сэрэмжлүүлэг: Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
2020-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Ховд аймагт хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарчээ.

 

Тодруулбал 2020.02.19-ний өдрийн 15:45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг “Хондлой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км-т/ Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Я-ыг мөргөж амь насыг хохироосон байна.

 

Сүүлийн үед бага насны хүүхэд нь бие жижиг, аюул, ослыг таньж мэдэх чадвар дутмаг анхаарал болгоомжгүйгээс болоод хороолол дотор эсхүл зогсоолоос хөдөлж байгаа болон ухрах хөдөлгөөн хийж буй автомашинд мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна.

 

Иймд хүүхэд тань хаана тоглож байгааг анхаарч, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг шалгаж хөдөлгөөнөө эхлүүлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин