ОХУ: Брянск хотод титэм вирусийн сэжигтэй тохиолдол гарсны улмаас вагон салгажээ
2020-02-21

 

ОХУ-ын Брянск хотод гал тэрэгний нэг зорчигч титэм вирусийн сэжигтэй байсан тул зорчигч тээврийн вагоныг салгажээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, салгасан вагонд 19 зорчигч, хоёр үйлчлэгч байсан бөгөөд тэдэнд эмнэлгийн үзлэг хийсний дараа хоёр хүнийг эмнэлэгт хүргэж, бусдыг нь вагонд үлдээсэн байна. 

 

Энд дуулгахад, Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн хоёр тохиолдол өмнө нь Орост бүртгэгдэж байв. Хоёр тохиолдол нь хоёулаа Хятадын иргэд байсан бөгөөд тэднийг бүрэн эмчилж эмнэлгээс гаргаснаас хойш ОХУ-д COVID-19 вирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hamgiin ayultai ni edgeed garsan hymyys dahin haldvar avch baina, shalgahad zygeer baisan hymyyst hezee hoino bas haldvar ilerch baina geed baina shyy hymyysee
2020-02-23