ЭМЯ: БНСУ-аас ирсэн иргэн бүрийг тусгаарлана гэдэг ташаа мэдээлэл


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа.
БНСУ-д COVID-19 вирус хурдацтай тархаж буй. Өвчлөлийн 80 гаруй хувь нь Тэгү хотод бүртгэгдсэн байна. Энэ хотод манай улсын олон иргэн ажиллаж, амьдарч, сурдаг. Өчигдөр эх орондоо ирсэн зургаан оюутнуудыг ажиглалтад авсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллэсэн.
Цаашид БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг шинжилгээнд хамруулж ажиглалтад авахаас гадна өндөр халуурсан зэрэг шинж тэмдэгтэй, сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авах аж.
Иймд БНСУ-аас ирж буй иргэн бүрийг тусгаарлана гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн "МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгааг мэдэгдэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ