Баянгол дүүрэг “Аюулгүй гарц”-тай болов
2020-02-22

 

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн  “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Баянгол дүүргийн 13 байршилд явган хүний гарцан дээр “Цацруулагчтай аюулгүй гар” тугийг байршуулах шинэлэг ажлыг “Нэт капитал” ХХК-тай хамтран хийв.

 

 

Энэхүү үйл ажиллагааны талаар Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Энэхүү Аюулгүй гарц туг нь фосфорттой цацруулагчтай бөгөөд шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд болон бага насны хүүхэд ашигласанаар тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж машинд мөргүүлж осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үзэгдэх хүрээг сайжруулах зорилготой юм. Аюулгүй гарц цацруулагчтай туг нь авто замын хоёр талд явган хүний гарцны хажууд тугний суурь зааврын хамт байрлах бөгөөд гарцаар гарч буй явган зорчигч зориулалтын сууринаас авч зам хөндлөн гарахдаа гартай барьж  гараад замын цаана байрлах сууринд байрлуулах зориулалттай” хэмээлээ.

 

 

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 3790 иргэн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэнг хөдөлгөөнд оролцсон байдлаар авч үзвэл:

 

Нийслэл хотод 48,9 хувь нь явган зорчигч хэлбэрээр гарцтай, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа автомашины гэрлийн гялбаанд орох, шөнө оройн цагт хар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцон жолоочид үзэгдэх хүрээ багасч осолд өртжээ.

 

Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй гарц арга хэмжээг хэрэгжүүлэн гудамж замд гэрлийн гялбаанд орж болзошгүй эрсдэлтэй болон үзэгдэх орчин муутай гэрэлтүүлэггүй явган хүний гарцтай газар байршуулан ажиллаж байгаа аж.

 

 

Уг Аюулгүй гарц фосфортой цацруулагчтай тугийг Герман, Англи, Япон, Солонгос зэрэг улс орнууд ихэвчлэн сургуулийн бүс орчимд шөнө оройн цагийн үед хүүхдийг зам тээврийн осол хэргээс өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг нь бодит үр дүнтэй ажил болсон байдаг учир Монгол анх удаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

2020 он гарсаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй, хүн гэмтсэн осол хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
maskgui bol ayultai l gesen ug!:
yag odoo bol maskgui bolohoor ayultai bolchih geed bna daa
2020-02-23
irgen:
zov zov bainga iim baaij boldoggui umuu
2020-02-23
Энэ баянгол дуурэг чинь элдэв янзаар нааддаг хуухэд шиг юу вэ. Ноднин жил гарц дээрээ багана бил уу, босголоо гэсэн .энэ жил туг барьсан хун байнга дагуулж гарц гаргах юм уу. Тэнэгтэхээ болимоор юм
2020-02-23
Ene sundii gej xeer uex zaluuchuudiin holboonii sahal munkhbatiig yunii bilee darga baihad Tuslah n baisan nohor mon uu
2020-02-23
Net capital sundii batsaan uls tord saachih geed bnu nusgai ulsiin mongoor lombard neeched bas davrna chunii doodoh hohoj olsn saihan bileg interpoloor haigdaj bga shuu nusagai band
2020-02-22
зочин:
Одоо цагдаа ажил хийсэн дүр эсгэж попордог боллоо.
2020-02-22
erka:
ajil hiih gej ydah umaa neeh hund gaihuulaad baih ajil bish shuu de naad gartsni ajil chni
2020-02-22