АНХААР: Шийдвэр зөрчсөний улмаас гарсан зардлыг ИРГЭН төлнө
2020-02-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

 

Энэхүү шийдвэрийн дагуу иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон гэр бүл, хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.

 

Иймд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын иргэд золголт хийхгүй байж төрийн шийдвэрийг хүндэтгэхийг уриалж байна. Цагдаагийн байгууллагаас 21 аймаг болон нийслэл хотоос гарах уулзвар, гарц бүхий 51 цэгт  хяналт шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байгаа юм.

 

Хэрэв хязгаарлалтыг зөрчиж баталгаагүй замаар зорчиж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлд учруулсан тохиолдолд цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлэх ч түүнээс гарах зардлыг тухайн иргэнээр төлүүлнэ гэж хуульд заасан байдаг. 

 

Иргэн та, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар:


37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;


37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;


37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;


37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;


37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;


37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах үүрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхан маш сайн ажиллаж бна, бахархаж бна, харин нэг айдас бна хориг тавигдсаны дараа бугдээрээ золгох гээд бооноороо ходоо яваад боон юм болох вий
2020-02-25
Мөнхжаргал:
Зөв
2020-02-24