Газрын ам бооход сайн
2020-02-24

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 1. Сумьяа гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Халдвар огт гараагүй Монгол Улсын нууц юу вэ!:
Хятад улстай 5000 км газраар хиллэдэг боловч халдвар авсан хүний тоо 00. МУ-ын гайхамшгийн нууц-Хятад улстай 5000 км газраар хиллэдэг Монгол улсын хувьд 22-ны өдрийн байдлаар корона вирусын халдвар тээгч гараагүй байна. Энэ нь асар том эдийн засгийн хохирол амсахаас үл айн дээд зэргийн хүчтэй хамгаалалтын бодлогын үр дүн юм. 23-ны өдөр Асахи сонин болон МҮОНРТ зэрэг мэдээллийн байгууллагын бичсэнээр МУ-ын Засгийн газар энэ сарын эхээс Хятад иргэдийг нэвтрүүлэхийг хориглон, Хятад руу ирж очдог нислэгээ хүртэл зогсоосон байна. Хятад улс руу гаргадаг нүүрсний экспортоо дараа сарын 2 хүртэл зогсоожээ. Энэ нь тээврийн жолооч нарыг халдвар авахаас сэргийлсэн бодлого юм. МУ нь хамгийн том худалдааны харилцагч болох Хятад улстай хийдэг экспортын тал шахам хувийг эзэлдэг нүүрсэндээ түшиглэдэг эдийн засагтай боловч, хамгийн том арга хэмжээгээ авсан нь энэ юм. Мөн өөр бусад эрсдэлтэй шийдвэрийг ч гаргав. Өнгөрсөн 12-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь 24-ны өдөр болох уламжлалт "Цагаан сар"-ын баяраа тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан тухайгаа танилцуулсан юм. Ард түмэндээ уламжлалт шинэ жилийн баяраар харилцан зочилж золгохгүй байхыг анхааруулсан нь энэ юм. МУ-ын Засгийн газар дунд сургуулийн улирлын амралтыг сунган, дэлхий даяар хомсдолд орсон маскны үйлдвэрлэлд цэрэг дайчдыг дайчлан ажиллуулж байна. Тэд мөн онцгой байдлын үеийн хорио цээрийн байгууламжуудаа яаралтай хийж байна гэж Асахи дамжуулав.
2020-02-24