"Тусгай үйлчилгээний автобус"-ыг найман чиглэлд явуулна
2020-02-24

 

Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан.

 

Ийнхүү хоёрдугаар сарын 24, 25 , 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосноор үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад үйлчлэх "Тусгай үйлчилгээний автобус"-ыг дараах найман чиглэлээр явуулахаар болжээ.

 

Тус автобусаар зорчихдоо алба хаагчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин