ЭМЯ: COVID-19 вирус халдварласан монгол хүн нас бараагүй
2020-02-25

 

Зарим мэдээллийн хэрэгслээр "COVID-19" вирусийн халдвараар өвчилсөн монгол иргэн нас барлаа" гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас залрууллаа.

 

Тус өвчтөний талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНСУ-д коронавирусийн халдвар авсан гээд байгаа 35 настай монгол иргэн элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-301 гэх онгоцоор БНСУ-руу эмчлүүлэхээр явсан.

 

Очсон даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд COVID-19 халдварын шинжилгээний хариу эерэг буюу халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон. Түүнтэй хамт явсан эхнэр болон эгчээс нь авирусийн халдвар илрээгүй. Өвчлөлийн нууц үеийн хугацаа бүх зүйлийг тооцож үзэхэд, энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ өгч байхдаа халдвар авсан байх магадлал өндөр" гэлээ.

 

Уг иргэний биеийн байдал суурь өвчнөө шалтгаалан маш хүнд байгаа аж. ГХЯ, цагдаа, хяналтын бүх байгууллага өвчтөний явсан газрын  маршрутыг нягталж эхэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Od:
Yun ambasan ueiin medee be?
2020-03-24
KORONO
2020-02-26