Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2020-02-26

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 3. Буд гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин