Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ
2-26

 

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такэши Касайгаас Монгол Улсад хандан ирүүлсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ.

 

БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол Улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно.

 

Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно.

 

Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд, эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна.

 

Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна.

 

Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхалъя. Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг.

 

ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна.

 

Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такэши Касай

 

Shuud.mn
Сонин хачин
жор:
Гаднаас мөнгө зарж авч бхаар тэр жороор нь дотооддоо ХИЙ
2020-02-28
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Гар угаах ариутгалын шингэнийг элбэгшүүлэх арга байхгүй юү? Эмийн сангаас олдохгүй байна. Мөнгө зарж гаднаас яаралтай экспорлох боломжгүй юү? Энэ л их хэрэгтэй байна даа. Халдвараас сэргийлэх арга зөвлөгөө өгмөөр байна. Агаараас бараг халдахгүй ,хүнснээс бусад эд юмнаас халдахгүй гэдэг үнэн үү,эрэв өвчлбөл давын өмнө ямар эм уувал зүгээр вэ ? гэх мэт.
2020-02-26
Үргэлжлэл:
Албан газар, орон сууцны хаалганы бариул, шатны хайс мэтийн хүн гар хүрдэг зүйлийг огт угаахгүй, ариутгахгүй байгааг дүүрэг, хорооноос шалгаж үүрэг өгмөөр байна. Дүүрэг, хороод огт юм хийхгүй байна шүү. Орон тоотой, хүн хүчтэй шүү дээ.
irgen:
manaihan ch henegguidee l hileer eleg negtee oruulaad bgaa hamgiin ersdeltei ajillagaa yavuulj bndaa hezee negen tsagt ilereh magadlal bn ert hil hyazgaaraa haah bsan um
2020-02-26