ШУУД: Хөдөлгөөний хязгаарлалтыг ирэх сарын хоёрныг хүртэл сунгана
2020-02-26

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрбээр:

 

-Шинийн дөрөвнөөс эхлээд хөдөө гадаа явах, сар шинээ үргэлжлүүлэх байдал ажиглагдаж байна. Тийм учраас шинийн 8-ныг хүртэл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэх зохицуулалтыг хийхээр Ерөнхий сайд оруулж байна.

 

Японы нислэгүүдийг цуцлах саналыг мөн Ерөнхий сайд тавьсан байгаа хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ажлын өдөр ямар зохицуулалт хийх вэ?

 

-Маргааш ажлын өдөр. Төрийн албан хаагч нар 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Төрийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг олон нийтэд уриалж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Хүний амь нас эрсдэж байгаа энэ хүнд ёс суртахуун, хүнлэг чанартай байх хэрэгтэй. 

 

-Шаардлагатай  ариутгалын бодисыг хэрхэн хангах вэ?

 

-Засгийн газрын хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд зарим ариутгалын бодис, хангамжийг авахаар 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ. Өмнө  нь 4 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж байсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин