ВИДЕО: Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоолоо
2020-02-26

 

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар коронавирусийн халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов. Дараагаар нь нийслэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг маргааш нээх үү, хориог үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг хэлэлцлээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-Коронавирусийн тархалт цаг цагаар нэмэгдэн, өөрчлөгдөж байна. Өнөөдөр онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн  шийдвэр гаргасан. Улс хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цуцалсантай холбогдуулан нийслэлийн нийтийн тээвэрт зохицуулалт хийнэ.

 

Бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсооно. Кафены газрууд 22.00 цаг хүртэл ажиллуулна хэмээв.

 

Ингээд гуравдугаар сарын 3-ныг хүртэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, зохицуулахаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Дөнгөж одоо л зогсоож байгаа юмуу хэтэрхий оройтсон юм биш үү?
2020-02-27
Монгол:
ЗӨВ ШИЙДВЭР
2020-02-27
Sonsjoogoo, sonsoh iostoii gej tend baigaa humuus ni utsaa oroldood l suuh yum, tend zaaval ochij suuh hereg baisan yum uu, online aar huraldsan nertei ( neg hunii sanal bolgosnoor ) baisan ni deer yum bishuu zardal hemneec, tehdee terguii biechlen ochloo ochloo geed zuvhun utas ipad aa l oroldood suuhaas. Za za irged yu medehev dee
2020-02-26
Qq:
Yag zogsoosiimuu? Zogsoono gj bnshdee ymar oilgomjgui ym be
2020-02-26
H:
Naad baar savnuudaa ali ert khaakh baisiin
2020-02-26