Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2020-02-27

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин