ВИДЕО: БНСУ-аас ирсэн 51 иргэнээс вирус илрээгүй
2020-02-27

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн халдвар дэлхийн таван тив 43 орныг хамарч тархлаа. БНСУ-н Тэгү хотод өвчний голомт голомтлон гарсаар байна. ДЭМБ-аас ч гэсэн цар тахал гарах нь хугацааны асуудал болоод байна гэж хэлж байгаа гэж мэргэжилтнүүд мэдээллээ. Одоогийн байдлаар 242 хүнийг ажиглалтад аваад байгаа юм байна.  ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа:

 

-Хятадаас гарсан шинэ тохиолдлын тоо бусад улсад давж гарсан байна. Хятад улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 29 гарчээ. Италид тохиолдлын тоо 400-д хүрчээ. Иранд 139 тохиолдол бүртгэгдээд байна хэмээв. 

 

Засгийн газрын хуралдаанаар нэмэлтээр шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийн хөрөнгийг шийдвэрлэсэн. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тусгаарлах байрыг бий болгох үүрэг өгсөн. Солонгос, Итали улсаас ирж байгаа иргэнийг 14 хоног тусгаарлах үүрэг өгсөн байна. Ажиглалтад авах шаардлагатай, голомтод байсан иргэдийг ажиглалтад авч байна. Аялалын маршрутаа өөрчлөхгүй байх, мэдээллээ үнэн зөв өгч, мөрдөх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн н.Буянжаргал мэдээллээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

 

-Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын иргэд, БНСУ-д яваад ирсэн 51 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Айл хэсэхгүй, дэг журмаа ягштал мөрдөөрэй. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
5-ангийн цахим хичээлийг econtent.edu.mn д яагаад оруулахаа больчихов оо. etv бас facebook-ийн live хийж байснаа 25-наас хойш больчихлоо. Каблын тв-гүй хүүхдүүд хаанаас үзэх вэ? Зөвхөн хичээл үзэхийн төлөө кабелийн тв тавиулах ёстой юу?
2020-02-27
irgen:
zygeer garchihaad daraa ni ter ovchin chin ilreed baigaa shyy, irsen hymyysiig sain ajiglah heregtei
2020-02-27
ZOCHIN:
TER TEGU HOTOD BGA MGL NUHDUUD SEOUL RU DURVEED BNA GEED BHIIN.GOLOMTNOOS OCHISON BOL SAIN DURAARAA SHINJILGEEND HAMRAGDAARAI
2020-02-27
????:
shinjilgee chini her naidwartai we ??
2020-02-27
эд нарыг дахиж шинжлэх хэрэгтэй бишүү ялангуяа солонгос италиас ирэгчдийг
2020-02-27