Ерөнхийлөгчийг дагалдан явсан төлөөлөгчдийг тусгаарлав
2020-02-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд ирсэн.

 

 

Ерѳнхийлѳгчийг дагалдан явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлажээ.

 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт 14 хоног тусгаарлах тухай албан бус мэдээлэл байна.

 

Дашрамд мэдээллэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэрээ 30,000 хонь тусламж болгон бэлэглэсэн нь Хятадын "Weibo" сошиал медиагийн топ мэдээнүүдийн нэг болж хоёр цагийн хугацаанд  65,8 сая хүн уншжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин