Японы багт дэлхийн 10 аварга багтах нь
2020-02-28 09:59

 

 

Бүх Японы жүдогийн холбооноос “Токио-2020” олимпийн наадамд барилдах шигшээ багаа өчигдөр зарлалаа. Энэ удаа 14 жингийн дараах 13-т нь барилдах жүдочийн нэр тодорхой болсон бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга цолтой бөх ес байгаа юм. Үүнд:

 

Эрэгтэйчүүдийн  60 кг-д Такато Наохиса (дэлхийн гурван удаагийн аварга), 73 кг-д Оно Шохей (олимп, дэлхийн олон удаагийн аварга), 81 кг-д Нагасэ Такэнори (олимпийн хүрэл медальт), 90 кг-д Мүкаи Шоичиро (ДАШТ-ий мөнгөн медальт), -100 кг-д Аарон Волф (2017 оны дэлхийн аварга), +100 кг-д Харасава Хисаёши (олимп дэлхийн мөнгөн медальт),

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Тонаки Фүна (дэлхийн аварга), 52 кг-д Абэ Үта (дэлхийн хошой аварга, 19 настай), 57 кг-д Ёшида Цүкаса (дэлхийн аварга), 63 кг-д Таширо Микү (ДАШТ-ий мөнгөн медальт), 70 кг-д Араи Чизүрү (дэлхийн хошой аварга), -78 кг-д Хамада Шори (дэлхийн аварга), +78 кг-д Сөне Акира (дэлхийн аварга, 19 настай). Гагцхүү эрэгтэйчүүдийн 66 кг-ийн бөх тодроогүй байна.

 

Сүүлчийн энэ эрхийн төлөө 2017 оны дэлхийн аварга Абэ Хифүми, 2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяма нар дөрөвдүгээр сарын 4-5-нд халз өрсөлдөх ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Хэхэ, үнэн л бичиж.
2020-02-28
ЯПОНООС 11 ТАМИРЧИН ГРАНД СЛАМД ОЧИХОД Л 8 АЛТ 2 МӨНГӨ 1 ХҮРЭЛ АВДЫМ ДАА... АРАА ДЭНДҮҮ ТАСАРЦАН БАЙНА УУ ҮГҮЙ ЮҮ... МАНАЙХАН УГ НЬ ЖААХАН СЭТГЭЛ ЗҮЙ Л ДУТААД БАЙХ ШИГ САНАГДАХЫН. ЯЛБАЛ ОРИЛНО, ЯЛАГДВАЛ ТАРАЙЖ ХЭВТЭНЭ, ДЭВЖЭЭ ШААНА, ТАТАМИ ДЭЭР ДЭВЖ ГАРНА, БАСХҮҮ Ч БИЛҮҮ НЭГ НӨХӨР БАЙНАА, МОНГОЛ БӨХ АЯТАЙ ДЭВЭЭД ШАВААД УНАДАГ ГАР БАЙНАА... ЯЛЖ Л БАЙВАЛ ЯМАР Ч ХАМААГҮЙ ХОРИГЛОСОН МЭХ ХИЙЧИХНЭ. УЙЛНА, ШҮҮГЧТЭЙ БАРИЛДАНА, ... ЯПОНЧУУД БОЛ ШУДРАГА ҮНЭН БАРИЛДАХ НЬ ХАМГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ МЭТ ЗҮТГЭЭД БАЙХЫМ БИЛЭЭ. ЯЛАЛТ ЯЛАГДАЛ БОЛ ДАРААГИЙН ДАРААГИЙН АСУУДАЛ МЭТ.
2020-02-28
Хэхэ, үнэн л бичиж.