Токио-Улаанбаатарын нислэгээр исэн 38 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2020-02-28

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж Улаан-Үд хотод байрлаж байсан 11 иргэнийг өчигдөр /02.27/шилжүүлэн авчирсан. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Бусад найман иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авсан байна.

 

Мөн Япон улсаас өчигдөр /02.27/ 18:30 цагт Буянт-Ухаа боомтод газардсан Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг болох ОМ-502 дугаартай онгоцоор ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Нийтдээ тус нислэгээр 230 гаруй Монгол иргэн зорчиж ирснээс БНСУ-аас ирсэн иргэдийг эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэж үзэн, тусгаарлах арга хэмжээ авчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar ih gaitai yavdag hymyys ve mash olon hyn iredd baigaa um baina shdee
2020-02-28