ШУУД: Ерөнхийлөгч болон дагалдан явсан хүмүүс бүрэн тусгаарлалтад байгаа
2020-02-28

 

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар 9 оронд нэмж бүртгэгдэж, 48 орон болжээ. Европын орнуудад гарсан халдвар эх үүсвэр тодорхойгүй байна. Манай улсад одоогийн байдлаар 320 хүн ажиглалтад байгаа аж. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар халдварын тоо Хятадад гарч байгаагаас давж байгааг онцоллоо. 

 

Коронавирус ороод ирсэн тохиолдолд юу хийх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Коронавирус улс орон, яс үндэс харгалзахгүй тархаж байна. Улс орон бүр вирус ороод ирсэн тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой гэж ДЭМБ-аас мэдэгджээ. 

 

Нийт 124 хүнийг ажиглалтад авчээ. Өчигдөр 2000 оношлуур авчирсан байна. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлаад ирсэн. Ерөнхийлөгч болон дагалдан явсан хүмүүс ажиглалтад байгаа юу, тусгаарлалтад байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

 

-Ерөнхийлөгч болон дагалдан явсан хүмүүс бүрэн тусгаарлалтад байгаа. Дүрэм, журмын дагуу бид 14 хоног тусгаарлана хэмээн хариулав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин