ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн алба хаагчдыг шүүнэ


ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард гарсан.
Түүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Талийгаач нь авлига албан тушаалын хэргээр АТГ-д шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ