"Сонгдо" эмнэлэгт COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
2020-02-29
Гэрэл зургийг MPA.mn

 

"Сонгдо" эмнэлэгт COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна. Мөн тухайн хүнтэй ойрын хавталд орсон эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудыг тусгаарласан гэдгийг Эрүүл  мэндийн яамнаас мэдээллээ.

 

Монгол Улсад COVID-19 вирусээр өвчилсөн иргэн бүртгэгдээгүй байна. 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. Мөн энэ сарын 27-нд ХӨСҮТ-д нэг, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад аван шинжилгээ хийгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Od:
Songodogiin hun yu bolson be??? Irgededee unen zov medeelel ogoh heregtei bn shuu!!!!!!M!!!!!!!!!
2020-02-29